Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Төрийн өмчит компани хэрхэн IPO хийх тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

Хайлт


 Санхүүгийн зохицуулах хороо Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллага болон Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-тай хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх 3 жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төслийн хүрээнд Японы мэргэжлийн зөвлөх баг Монголын хөрөнгийн бирж дээр үндэсний компаниуд IPO гаргах, мөн бүртгэлтэй компанийг гадаадын бирж дээр давхар бүртгүүлэх замаар хөрөнгө оруулалт татах нөхцлийг бүрдүүлэхэд техник туслалцаа үзүүлэх талаар үнэт цаас гаргагч компани болон мэргэжлийн зуучлагч болох андеррайтерийн компанийн дунд зохион байгуулах юм.

Энэ хүрээнд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ЖАЙКА-гийн төслийн баг, Санхүүгийн зохицуулах хороо болон Төрийн өмчийн хороотой хамтран нэр бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын холбогдох албан тушаалтны хүрээнд хагас өдрийн уулзалтыг хамтран зохион байгуулж байна.

Тус уулзалтаар төслийн талаар танилцуулга хийх, төрийн өмчит компани хөрөнгийн бирж дээр IPO хийх, нэмж хувьцаа гаргахад тулгардаг асуудлын талаар хэлэлцүүлэх, гадны бирж дээр үнэт цаасаа гаргах боломж, бололцооны талаар зөвлөлдөх юм.

Хэлэлцүүлэгт ТӨХорооноос Засгийн газарт өргөн барьсан хувьчлагдах хуулийн этгээдийн үндсэн чиглэлд орсон төрийн өмчит нэр бүхий 19 компанийн удирдах албан тушаалтнууд оролцож мэдээлэл солилцоно.