“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 3
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
- Сүүлийн 3 жил “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаагүй байх;
- Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
- Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
- Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх;
- компанитай бизнесийн аливаа холбоогүй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Ажил байдлын тухай хоёр тодорхойлолт;
- Анкет /Төрийн албан хаагчын анкетын загвараар/
- Боловсролын үнэмлэх, дээд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал, мөрийн хөтөлбөр.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн байр, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, 16/1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Гэрэл Утас: 99106409
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн иргэний баримт материалыг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ