Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ТҮШИГТРАСТ” ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

Хайлт


Logo_Mon+Eng - bosooҮнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Түшигтраст” ХХК-ийн харилцагчдыг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр бусад тусгай зөвшөөрөлтэй компаниудад шилжүүлэх ажлын хэсгийг Хорооны даргын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 227 дүгээр тушаалаар байгуулаад байна.

Иймд үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Түшигтраст” ХХК-ийн харилцагчдыг шилжүүлэн авах сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн компани Хорооны 2008 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх тухай журам”-ын 3.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, битүүмжлэн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус Хорооноос байгуулсан ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Үнэт цаасны компанийн нэр Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны төрөл Харилцагчдын тоо Харилцагч банк
1 “Түшигтраст” ХХК Брокер, дилер 2 Хасбанк

Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, холбогдох харилцагчдыг шилжүүлэх болно.