Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Түмэн Шувуут: Хөрөнгийн захаас 10 тэрбум төгрөг босгоно.

Хайлт


2004 оноос тахиа шувууны аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй “Түмэн шувуут” ХХК нь хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаар болов.

Компани нийт хувьцааныхаа 25%-ийг хөрөнгө оруулагчдад санал болгож, 10 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байгаа.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээл дээрээс IPO-оор хөрөнгө оруулалт татаж буй 4 дэх том хөрөнгө босголт болох бөгөөд үүнээс өмнө 3 компани 10 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт босгож байсан юм.

Хувьцааны мэдээлэл:
– Үнэт цаасны төрөл:                                           Энгийн хувьцаа
– Нийт хувьцааны тоо:                                        150,000,000 ширхэг
– Олон нийтэд санал болгож буй хувьцаа:            50,000,000 ширхэг
– Олон нийтэд санал болгож буй хувь:                 25%
– Олон нийтэд санал болгох үнэ:                          200₮
– Татан төвлөрүүлэх хөрөнгө:                               10 тэрбум төгрөг
– Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт:        Үйлдвэрийн өргөтгөл, Шинэ төсөл хэрэгжүүлэх, Эргэлтийн хөрөнгө
– Санал болгох хэлбэр:                                         Тогтоосон үнийн арга