Санхүүгийн зохицуулах Хорооны энэ оны анхны хуралдаан нэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдаж 13 асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Үнэт цаасны тооцооны үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан “Үнэт цаасны тооцооны үйл ажиллагааны ерөнхий журам”-ыг хэлэлцсэн юм. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 43 дугаар зүйлд заасан арилжааны хэлцлийн үр дүнд үүсэх тооцоог боловсруулан баталгаажуулах, төлбөр гүйцэтгэх даалгаврыг эрх бүхий төлбөрийн байгууллагад илгээх, төлбөрийн эрсдэлийг системийн хэмжээнд удирдах зэрэг тооцооны үйл ажиллагаанд оролцогч талуудын хооронд үүсэх ерөнхий харилцааг зохицуулсан дээрх журмыг гишүүд зарчмын хувьд дэмжлээ.
Мөн хуралдаанаар “ТОСК түрээс нэг” ХХК“ болон МИК актив найм” ХХК -д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгож, “ТОСК түрээс нэг” ХХК-ийн түрээсийн орон сууцаар баталгаажсан үнэт цаас, “МИК актив найм” ХХК-ийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 20 хүртэл жилийн хугацаатай, нийт 1,898,404 /нэг сая найман зуун ерэн найман мянга дөрвөн зуун дөрөв/ ширхэг хүртэлх орон сууцны зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасыг тус тус бүртгэлээ. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т” 2016 он хүртэл жил бүр 1000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онд жил бүр 2000 айлын түрээсийн орон сууцыг төрийн дэмжлэгтэйгээр барьж ашиглалтад оруулахаар тусгасан. Үүний дагуу “ТОСК түрээс нэг” ХХК-ийн хөрөнгөөр /түрээсийн орон сууц/ баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олголоо гэж Санхүүгийн зохицуулах Хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
“ТОСК түрээс нэг” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олголоо
Хайлт
-
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА 2024.12.30
2024 оны 12 сарын 30-ны байдлаарх үнэт цаасны төвлөрлийн судалгаа – Хувьцааны судалгаа үзнэ үү – Хөрөнгө оруулалтын сангийн судалгаа үзнэ үү. Үргэлжүүлэн үзэх
-
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2024 оны эхний хагас жилийн ногдол ашгийг байршууулав
“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 19 төгрөг /татвар суутгасан… Үргэлжүүлэн үзэх
-
“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК-ийн 2023 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“Э-Транс Ложистикс” ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 5 төгрөг 70 мөнгө /татвар суутгасан дүн/… Үргэлжүүлэн үзэх