Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Тайландаа заавал иж бүрэн аудит хийлгэсэн байхыг анхааруулж байна

Хайлт


Logo_Mon+Eng - bosooСанхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь Үнэт цаасны зах зээлийн тухай, Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай болон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүрт  нягтлан бодох болон бусад бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, баталгаажуулсан хувийг аудитын дүгнэлтийн хамтаар Хороонд ирүүлэх үүргийг хүлээдэг.

Хорооноос хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж үзэхэд зохицуулалттай этгээдүүдийн санхүүгийн тайланд аудитын компаниуд иж бүрэн аудит хийлгүй зөвхөн нягтлах үйл ажиллагааг явуулсан нь учир дутагдалтай байна.

Иймд санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 2016 оны жилийн санхүүгийн тайландаа байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгч ажиллах эрх бүхий аудиторуудаар баталгаажуулалт хийлгэсэн байхыг сануулж байна.

Мөн аудитын компаниудад үйл ажиллагаагаа явуулахдаа үйлчлүүлэгчийн санхүүгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон санхүүгийн бусад зохицуулалтыг зөрчсөн нөхцөл байдал илэрвэл, төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа, үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдсэн байж болзошгүй, бусад хууль тогтоомж, дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэх үндэслэл илэрвэл Санхүүгийн зохицуулах хороонд даруй мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.frc.mn