2017 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Тайваны Тайпей хотод “Taiwan Depository & Clearing Corporation” /TDCC/ буюу Тайваны төвлөрсөн хадгаламжийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал ноён Шерман Лин-ий урилгаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаанд “ҮЦТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Ш.Лхагва тэргүүтэй бусад холбогдох төлөөлөгчид айлчлал хийлээ.
Тус албан айлчлалын хүрээнд Монгол улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төлөөлөгч нар Тайваний санхүүгийн зохицуулах хороо, Тайваний хөрөнгийн бирж болон Тайваний үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудад биечлэн албан ёсны айлчлал хийж хоёр орны хөрөнгийн зах зээл дээр нэвтэрч буй шинэ технологи, систем, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг судлаж, хууль эрхзүйн орчин болоод нийт зах зээлд тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцож, цаашид холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллах мөн бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн чадавхийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг сэдвүүдийн дор чууллаа.
Тайваний үнэт цаасны хадгаламжийн төв /TDCC/
Тайваний хөрөнгийн бирж /TWSE/
Тайваний санхүүгийн зохицуулах хороо /Taiwan FSC/
Тайваний үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /TSA/