Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ

Хайлт


Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 430 дүгээр тогтоол, “МХБ” ХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мэдэгдэл, “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151442/21-1134 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХК-ийн 817,768,643 ширхэг энгийн хувьцааг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төвлөрсөн хадгаламжид бүртгэсэн.

СЗХ-ны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3908 тоотоор ирүүлсэн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхийг зөвшөөрсөн тухай албан бичгийн дагуу “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан 119,966,060 ширхэг хувьцааны анхдагч арилжааны хэлцлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн дансанд амжилттай байршуулсан болно.

Төвлөрсөн хадгаламжид үнэт цаас бүртгэх  үйл ажиллагаанд гарсан асуудлаас хамааран 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хоёрдогч арилжаа эхлэх боломжгүй нөхцөл үүссэнд Үнэт цаас гаргагч, оролцогч байгууллагууд болон хувьцаа эзэмшигчдээс хүлцэл өчиж байна.

“ҮЦТХТ” ХХК

2021.11.12