Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Хувьцаат Компани,Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, Хараат бус гишүүн, Нарийн бичгийн даргын сургалтыг тогтмол хугацаанд зохион байгуулж байна.
Суралцагчдад компанийн засаглалын түүхийн хөгжил, олон улсын харьцуулсан загварууд,эрх зүй, засаглалын зарчмыг хэвшүүлэхэд чиглэсэн зохицуулалтын талаар цогц мэдлэг эзэмшүүлнэ.
Сургалтыг Компанийн тухай хууль, Үнэт цаасны хууль, МХБ болон мэргэжлийн хууль, дүрэм, журмыг боловсруулах, Монголын компанийн засаглалын кодекс болон төрийн өмчит компанийн засаглалын дүрмийг боловсруулах зэрэг ажлыг олон жил хариуцан гүйцэтгэж ирсэн туршлагатай мэргэжилтнүүд, түүнчлэн гадаадын өндөр хөгжилтэй улсуудад компанийн засаглалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан мэргэжилтнүүд онол практикийн өндөр мэдлэг, дадлага туршлагатай лекторууд заана.
Бид 2 долоо хоног тутам хэвлэсэн ном, тест, практик жишээгээр сургалтыг явуулж байна. Сургалтад хамрагдсанаар:
ü Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд
ü Монголын хууль эрх зүйн зохицуулалтын талаар олж авсан системтэй мэдлэгт тулгуурлан сайн засаглалын зарчмуудыг практикт хэрэгжүүлэх
ü Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, захирлуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдлыг таньж мэдэх
ü Хувьцаа, Хувьцаа эзэмшигч, Хувьцаа эзэмшигчийн хурал, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлагыг ялгаж сурах
ü Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг хангаснаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах
ü Эрсдэл комплиансийг урьдчилан харах чадвар, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, гэр бүлийн компанийг урт наслуулах зэрэг чадваруудыг эзэмших болно.
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ИНСТИТУТ
Бүртгэл: Доорх хаяг, утсаар холбогдон бүртгүүлж сургалтын хөтөлбөрийг авна уу.
И-мэйл хаяг mcgi_tbb@yahoo.com
Холбогдох утас 70113980, 89870044