“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн Төв /KSD/-тэй Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгаа билээ.
KSD сангаас Солонгос хэлний боловсролыг дэмжих 1 жилийн хөтөлбөр 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 2018 оны 06 дугаар сарын 15 хүртэл Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдийн дунд амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөр нь Солонгос Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, санхүүгийн мэргэжилтнүүдэд Солонгос хэлний боловсрол олгох, Солонгос улсын түүх соёлтой танилцуулах зорилготой. Тус хөтөлбөр Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байранд байрлах Сэжун Их Сургууль дээр Солонгос хэлний анхан, дунд шатны сургалт 1 жилийн турш явагдаж, амжилттай сайн суралцсан 3 төгсөгчдийг Солонгос улсад айлчлах эрхийн бичгээр шагналаа.
“ҮЦТХТ” ХХК-ийн ажилтан Д.Баасандолгор, О.Цэдэн нар хичээл зүтгэл гарган амжилттай сайн суралцаж шалгарсанд нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэе!