Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Солонгос Монголын хамтарсан Мэдлэг Солилцох Програм хөтөлбөр нээлтээ хийлээ

Хайлт


Монгол улсын Сангийн яам, Солонгос улсын KDI байгууллагатай хамтран Монгол улс Солонгос улсын хооронд Мэдлэг Солилцох Програмыг өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээлээ.

Солонгос улсын KDI нь эдийн засгийн бүхий л салбарыг хөгжүүлэх бодлогын судалгаа боловсруулах байгууллага бөгөөд Монгол улсын сангийн яамтай хамтран Монгол улсаас гадаадын анхдагч зах зээлд үнэт цаас гаргах болон гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулахтай холбогдсон дэд бүтцийг Монгол улсад сайжруулах нь энэхүү хамтарсан хөтөлбөрийн зорилго оршино.

2004 оноос Монгол улсын сангийн яам болон Солонгосын хөгжлийн институт буюу KDI-тай цогц зөвлөгөөний Мэдлэг солилцох програм хэмээх төслийг эхлүүлсэн байдаг. Төслийн хүрээнд хамтран ажиллах орны гол бодлогын хэсгүүдэд Солонгосын хөгжлийн  мэдлэг, туршлагаар туслаж, зөвлөдөг билээ. Тус мэдлэг солилцох програмын хамгийн эхний хөтөлбөр 2011 онд Монгол улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүнээс хойш амжилттай хэрэгжиж ирсэн.

2019-2020 оны Мэдлэг солилцох програмын хүрээнд Монголын санхүүгийн зах зээлийн эрх баригчид хил дамнасан арилжааг суртачилан Монголын хөрөнгийн зах зээлийг сэргээх бодлоготой байна. Төслийн сэдэв нь Хил дамнасан үнэт цаас гаргах болон хөрөнгө оруулалтын дэд бүтцийг байгуулж Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бөгөөд 3 дэд сэдэвтэй. Үүнд:

  • Хил дамнасан үнэт цаас гаргахад дэд бүтцийн үйлчилгээг нэвтрүүлэх
  • Хил дамнасан үнэт цаасны хөрөнгө оруулалтад дэд бүтцийн үйлчилгээг нэвтрүүлэх
  • Монголын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг тэлэх арга зөвлөгөөнүүд

Тус төслийн нээлтийн хүрээнд Солонгосын KDI байгууллагын төлөөлөгчид болон судлаач нар 2019 оны 12 сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж, Монгол улсын  Сангийн яам болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудтай уулзалт хийж санал бодлоо солилцсон. Харин төслийн 2 дугаар үе шат 2020 оны 3 дугаар сард Монгол улсад болохоор төлөвлөгдсөн байна.