Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагын төлөөлөгчид “ҮЦТХТ” ХХК-д айлчлав.

Хайлт


“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллага /KSD/-тай 2017 оны 07 дугаар сард Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр байгууллагын хамтын ажиллагаа цоо шинэ шатанд гаран хөгжиж байна.

Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллагын Олон улсын Бизнесийн Албаны бизнесийн багийн тэргүүн ноён Жэ Вонг Ким болон ахлах менежер Бёнг Вүк Ан нар “ҮЦТХТ” ХХК болон “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК-ийн удирдлагуудтай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр компанийн байранд хүрэлцэн ирж  уулзалт хийв.

IMG_4409

Солонгосын Стратеги Сангийн Яамнаас хэрэгжүүлж буй Мэдээлэл Хуваалцах Програм /Knowledge Sharing Program KSP/-ын хүрээнд Монгол улсын санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй төслийг Солонгосын Хөгжлийн Институт хариуцан ажиллаж байгаа бөгөөд 2017-2018 онд Монгол улсад хэрэгжих төслийг Монгол Улсын Сангийн Яам болон Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран тодорхой үе шаттайгаар гүйцэтгэж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.

KSD нь 2019 онд хэрэгжих KSP-ийн төсөлд гүйцэтгэгч байгууллагаар оролцох тул Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцов.  2019 онд KSP төслийн хүрээнд  үнэт цаасны хадгаламж, бүртгэл, төлбөр тооцоо, IT програм хангамжийн талаар харилцан туршлага солилцох, давхар бүртгэлийн  хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход  хоёр байгууллага хамтран ажиллахаар тохиролцлоо.