Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган боллоо

Хайлт


Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Санхүү банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас санаачлан “Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг 2019 оны 03 дугаар сарын 27-нд Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.

Энэхүү чуулганд Монголын банк санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл, бизнесийн салбарын шилдэг эмэгтэйчүүд болон бодлого боловсруулагч төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож нийгмийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр чууллаа.

“ҮЦТХТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа Хөрөнгийн зах зээлийн системийг төлөөлөн “Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж-Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр энэхүү үйл ажиллагааны панелистаар оролцлоо.