Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XVII хуралдаан болж нийт 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Мик актив-21” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг, “Ард санхүүгийн нэгдэл” ХК болон “Ард кредит ББСБ”-ийн хаалттай хүрээнд санал болгож буй өрийн хэрэгслийг тус тус бүртгэж, “Райнос инвестмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд брокер, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон номинал дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэх, гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах зөвшөөрөл олгов. Түүнчлэн “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэлээ.