Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:
- “ЭНУР аудит” ХХК-д үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэх тухай
- “МИК актив долоо” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх тухай
- “МИК актив долоо” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай
- “Буудайн цацал” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах тухай
- “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай
Эх сурвалж: www.frc.mn