Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Үүнд:
- “Түшигтраст” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай
- “Таван толгой хишиг ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай
- “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай
- “Эрчим инженеринг” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэх тухай
- “Мик актив зургаа“ ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай
- “Мик актив зургаа” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх тухай
- “Си Эс Ай Аудит” ХХК-д үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэх тухай
Эх сурвалж: www.frc.mn