Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Үүнд:
- “Шарын гол” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай
- “Монгол мах экспо” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах тухай
- “Бишрэлт индустриэл” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах тухай
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай
- “Дилерийн арилжааны төв” ХХК-д үнэт цаасны арилжаа эрхлэх, үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай
Эх сурвалж: www.frc.mn