2017 оны 06 сарын 7–8-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яамнаас зохион байгуулсан САНГИЙН САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т Сангийн яөмны харъяа 17 байгууллага оролцов. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК 2 өдрийн турш идэвхитэй оролцож хувьцаа эзэмшигч, иргэд харилцагч нарт компаниас үзүүлж буй үйлчилгээний талаар 150 гаруй иргэдэд цогц мэдээлэл өгөн ажиллав.
Зөвлөгөө өгөх ажлын хүрээнд:
- 1991-1994 онд явагдсан их хувьчлал болох цэнхэр ягаан тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөв.
- 1993-2017 оны хооронд МХБ, ХК, ҮЦТХТ-өөр тараалгасан ХК-иудын ногдол ашиг, ногдол хувийн судлагааг олон нийтэд тайлбарлан таниулав.
- Үнэт цаасны шилжүүлэг болох өв залгамжлал, бэлэглэл, зээлийн барьцаа г.м үйлчилгээний талаар сонирхсон иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
- Интернет дансны үйлчилгээний талаар танилцуулав.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшил, бүртгэлийн талаар иргэдэд брошюр танилцуулгаар танилцуулж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072, 750, 536 ширхэг хувьцааны бичилтийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг хийв.
- Үнэт цаасны компаниуд /БДК/-ын байршил, нэр ус хаяг, холбогдох утас бүхий брошюр танилцуулгыг тараав.
Өдөрлөгт дараахи байгууллагууд оролцсон. Үүнд:
Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК, “Зээлийн батлан даалтын сан” ТӨО хуулийн этгээд, “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ, Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл, ЖДҮ хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төсөл, Тогтвортой амьжиргаа – 3 төсөл, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, ОСТТТөсөл, Экспортыг дэмжих төсөл, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих төсөл, Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл гэх мэт болно.