“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК (цаашид Клирингийн төв гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 гишүүний сонгон шалгаруулалтын хугацааг сунган дахин зарлаж байна. (Компанийн тухай мэдээллийг www.mscc.mn цахим хуудаснаас авах боломжтой)
- Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасан иргэн;
- Гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;
- Сүүлийн 3 жил Клирингийн төвийн эрх бүхий албан тушаал болон зөвлөхөөр ажиллаж байгаагүй байх;
- Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Клирингийн төвийн ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх захиралтай нэдмэл сонирхолтой этгээд, төрөл садангийн холбоогүй байх;
- Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэнэ/
- Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Өөрийг тань сайн мэдэх 2 хүнээр гаргуулсан ажил байдлын тодорхойлолт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын диплом, үнэмлэх;
- Иргэний үнэмлэх;
- 1 дэх хэсэгт дурдсан шаардлагыг хангаж байгаа тухай нотлох баримтууд;
- Компанийн ил тод байдал, шийдвэр гаргах үйл ажиллагаанд тавих хяналт, хараат бус гишүүний эрх үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх санал дүгнэлт;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 02-р сарын 17-ны өдрөөс 2023 оны 03-р сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар компанийн info@mscc.mn хаягаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материал ирүүлэхдээ бүрэн гүйцэт ирүүлэх, тод, тэгш сканнердсан байна.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй компанийн Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
- Нэмэлт мэдээллийг 70110104, 86001430 дугаарын утсаар ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас лавлана уу.
“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх
нэр дэвшүүлэх түр хороо