Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


МҮЦАЭХолбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал боллоо

Хайлт


МҮЦАЭХолбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн байранд 14:00 цагаас Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр даргалж, гишүүн Ш.Лхагва, Ц.Хуяг, Э.Амарбаясгалан, Г.Алтансүх, Б.Мөнхдөл, Ч.Хандаа, Ж.Цэдэнрагчаа нарын бүрэлдэхүүнтэй хуралдлаа.

Хурлын ирц 82 хувь. /Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Н.Батгэрэл, Х.Алтай нар хуралд оролцоогүй болно./


Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. 2018 оны төсөвтөлөвлөгөөтанилцуулж батлав.
  2. Сахилгын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай хэлэлцэж дараах бүрэлдэхүүнээр томилов.
  • Чулуунтулга овогтой Жаргал /“Стандарт инвестмент ҮЦК” ХХК/
  • Түмэндэмбэрэл овогтой Батжаргал / “ҮЦТХТ” ХХК/
  • Дашням овогтой Баттулга /“МХБ” ТӨХК/
  • Энхболд овогтой Хоролсүрэн /“АТТ” ХХК/
  • Даш-Онолт овогтой Дүгэржав /“MDSA” Хуулийн фирм/
  1. Мөн Хөрөнгийн зах зээлийг болон гишүүн байгууллагуудыг чадавхжуулах дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлыг Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын хороонд, 2018 оны Холбооны нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргахыг ЕНБД Ц.Хуягт тус тус үүрэг даалгавар өглөө.