Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Хайлт


Монголын_хөрөнгийн_биржМонголын Хөрөнгийн Биржээс 2017.10.02-ны өдөр үнэт цаасны ангилалдаа өөрчлөлт оруулж, шинэчлэн тогтоосон байна.

II ангилалд бүртгэлтэй байсан Тавантолгой /MSE:TTL/ болон Монгол шуудан /MSE:MNP/ компаниуд нэг шат ахиж, үнэт цаасны I ангилалд оров. Харин Хорго хайрхан /MSE:CHE/, Хөвсгөл хүнс /MSE:HHS/ болон Шинэст /MSE:NRS/ компаниудын ангилалыг бууруулж үнэт цаасны III ангилалд бүртгэсэн байна.

Ингэснээр үнэт цаасны I ангилалд 9 хувьцаат компани багтсан бол II ангилалд 39 компани, харин үнэт цаасны III ангилалд нийт 170 хувьцаат компани багтаж байна.

Ангилалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.