Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги” хэлэлцүүлэг болж байна

Хайлт


 Дэлхийн банкны Korean Trust Fund-ын зөвлөх Латифа Мэрикан Чеонг “Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги” баримт бичгийг боловсруулсан билээ.

Энэхүү стратеги төлөвлөгөөг бодлогын баримт бичиг болгож, улмаар цаашдын хэрэгжилтийг хангах зорилгоор зах зээлийн нийт оролцогч байгууллагуудын дунд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Хөрөнгийн зах зээлийн шийдвэр гаргах түвшний байгууллагууд болох Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монгол банк, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн төлөөллүүд Дэлхийн банкны зөвлөхтэй хамтран санал солилцсон билээ.

Тус хэлэлцүүлгийн 2-р хагаст хэрэгжүүлэгч байгууллагууд болох Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд, хөрөнгө оруулалтын  менежментийн компанийн төлөөллүүдтэй хамтран Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги баримт бичигт өөрсдийн саналыг тусгахаар хэлэлцэж байна.