Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


МОНГОЛ УЛСЫН ТОП КОМПАНИЙН БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хайлт


Монгол Улсын хамгийн том татвар төлөгч, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн 2 их наяд төгрөгийн бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгох, зах зээлээс татах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2021 оны 03 сарын 26-ны өдөр авсан.

Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгосноор хөрөнгөө өсгөх боломжийг олгож байна.

Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай билээ.

Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалах бөгөөд энэ шатны худалдан авах захиалга эхэлсэн бөгөөд 2021 оны 04 сарын 09-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул яаралтай шийдвэрээ гаргахыг иргэдэд зөвлөж байгаа юм байна.

Энэхүү бондоос хэн ч, хэдэн ч ширхэгийг худалдаж авах боломжтой буюу гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой.

Бондын мэдээлэл: 

ТӨГРӨГ  Төрөл   АМ.ДОЛЛАР  

120 ТЭРБУМ  

Нэгдүгээр үе шатны 

600 тэрбум төгрөгийн хуваарь 

168.4 САЯ USD 

100,000 ТӨГРӨГ 

Нэрлэсэн үнэ 

100 USD 

ХАГАС ЖИЛ ТУТАМ 

Хүү төлөх хугацаа 

ХАГАС ЖИЛ ТУТАМ 

10% 

/дуудах дээд хүү/ 

Жилийн хүү 

6.8% 

/дуудах дээд хүү/ 

2021.03.30 

Захиалга эхлэх хугацаа 

2021.03.30 

2021.04.09 дуустал  Захиалга дуусах хугацаа 

2021.04.09 дуустал 

Бонд худалдан авагчид нь Эрдэнэс тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцааны ноогдол ашгаа авахдаа нээлгэсэн МХБ-д бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авах боломжтой.