Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Монголын үнэт цаасны биржтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хайлт


birjМонголын үнэт цаасны биржид бүртгэлтэй үнэт цаасыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалах, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл хөтлөх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Монголын үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал С.ДаваасамбууҮнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва нар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой Монголын үнэт цаасны биржээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх юм. Бид үнэт цаасны  арилжааны төлбөрийг Т+3 буюу арилжааны хэлцэл хийгдсэнээс хойш 3 хүртэл хоногийн хугацаанд гүйцэтгэх боломжийг харилцагчдад олгох бөгөөд ингэснээр олон улсын стандартын дагуу  төлбөр тооцооны Т+3 горимыг нэвтрүүлэх боломж бүрдлээ.