Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“Люкс Занаду Групп” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер санал гаргалаа

Хайлт


“Тозавеллнесс сервисес” ХХК нь “Люкс занаду групп” ХК-ийн хяналтын багцыг худалдан авсан тул “Компанийн тухай” хуулийн 57.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журам”-ын 3.1-д заасан үүргийн дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 43,094 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 890 /сүүлийн 6-н сарын жигнэсэн дундаж ханш/ төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ:                                         890 /найман зуун ерэн/ төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                  43,094 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:    2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:        2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Худалдан авагчийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо Үндсэн хуулийн гудамж, Их Үйлсийн эрэлд ХХК-ийн байр 210 тоот

Хувьцаа эзэмшигчдийн худалдах саналыг хүлээн авах шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-16, Реженси Резиденс, 3-р давхарт 314 тоот / Монгол шуудан 48-р салбар/

Дэлгэрэнгүй мэдээллийг 99777951 утсаар авна уу