Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар тогтоол, “МХБ” ХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мэдэгдлийн дагуу “ЛэндМН ББСБ” ХК-ийн нийт 800,000,000 ширхэг энгийн хувьцаа 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төвлөрсөн хадгаламжид бүртгэгдэж, олон нийт худалдан авахад нээлттэй хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхэллээ.
“ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын санхүүгийн салбарт Fintech-д суурилсан санхүүгийн бизнес моделийг нэвтрүүлж байгаа компани бөгөөд өөрийн LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Тус компани нь Монголын хөрөнгийн биржийн III дугаар ангилалд бүртгэгдсэн байна.