Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ”-ЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Хайлт


Logo-MASD-NEW-CopyМҮЦАЭХолбооноос зохион байгуулдаг “Компанийн засаглал”-ын гэрчилгээ олгох сургалтанд бүртгүүлнэ үү.

Манай Холбооноос зохион байгуулдаг Компанийн Засаглалын Гэрчилгээ олгох сургалт 2017 оны 05 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд болно.

Энэхүү сургалт нь:

ТУЗ-ийн гишүүд, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадваруудыг олгох зорилготой бөгөөд үйл ажиллагаанаас илүүтэйгээр стратегийн болон хэтийн зорилгод чиглэсэн агуулгатай ба хөтөлбөр нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан болно.

Сургалтанд хамрагдснаар Та:

  • Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд
  • Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,
  • Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,
  • Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага,
  • ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,
  • Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,
  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана.

2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн ТУЗ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хангагдана.

Анги бүрдэлт: 10-15 хүн

Сургалтын төлбөр: 250,000 төгрөг
Төлбөр төлөх данс: Төрийн банк 102100172091 МҮЦАЭХ / Гүйлгээний утга дээр овог, нэр, утасны дугаараа бичнэ үү/
МҮЦАЭХ
Утас: 7012-3339
Мэйл: info@masd.mn

Хэзээ: 2017 оны 05-р сарын 5, 6-ны өдрүүдэд болно.

Хаана: “БиДиСек ҮЦК” ХК-ийн байр 2 давхарт