Санхүүгийн зохицуулах хороо Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран техникийн хамтын ажиллагааны “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шатыг 2019 оны гуравдугаар сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр СЗХ, ЖАЙКА-тай хамтран “Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.
“Компанийн бонд гаргах үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэгт панелистаар СЗХ-ны ҮЦГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цэрэндаш, Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийн бондын зөвлөх Норитаке Акамацү, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа, “БиДиСек ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар оролцов.
Ийнхүү СЗХ, ЖАЙКА-ийн мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийн оролцогчид, эдийн засагч, судлаачид, хөрөнгө оруулагчид, үндэсний томоохон компаниудын төлөөлөл цуглан Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчны талаар санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар боллоо.

“Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хайлт
-
“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн 2024 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 57 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2025… Үргэлжүүлэн үзэх
-
“СҮҮ” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“СҮҮ” ХК-ийн 2024 оны сүүлийн хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 3.26 төгрөг /татвар суутгасан дүн/… Үргэлжүүлэн үзэх
-
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК-ийн 2024 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 19 төгрөг /татвар суутгасан дүн/ тараасныг 2025… Үргэлжүүлэн үзэх