Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Иргэдээс ирж буй түгээмэл асуултууд

Хайлт


1. Хувьцааны тоо ширхэг болон үнэт цаасны данстай эсэхээ яаж шалгах вэ?

– Та интернэт орчинд www.mcsd.mn цахим хаягаар орж зааврын дагуу шалгаж үзэх боломжтой. Мөн 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа илгээн мэдэх боломжтой.

2. 1 сарын өмнө үнэт цаасны данс нээлгэх гэрээ байгуулсан. Шалгахаар дансгүй байна гэх юмаа. Хэзээ нээгдэх вэ?

– Үнэт цаасны данс нээх ажиллагаа ачаалалтай байгаа учир цаг хугацааны дараалал болон бичиг баримтын бүртэлээс шалтгаалан хүлээгдэж нээгдэж байгаа. Данс нээх гэрээ байгуулсан бол Таны үнэт цаасны данс нээгдэнэ.

3. Регистрийн дугаараар шалгахаар ЭТТ ХК-ийн хувьцааны тоо өөр өөр байна. Хаанаас тодруулах вэ?

– Манай байгууллага нь Монгол улсын иргэдийн хувьцааны бичилтийг УБЕГазар, ХҮЕГазраас ирсэн мэдээллийг үндэслэн хийж гүйцэтгэдэг. Хувьцааны бичилтийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг дараах линкээс авна уу.
https://www.mcsd.mn/?p=6949
Хишиг хувь хүртсэн талаарх мэдээллийг Халамж үйлчилгээний ерөнхий газрын 1800-1220 дугаараас тодруулна уу.

4. ЭТТ ХК-ийн хувьцааны ногдол ашиг хэзээ олгох вэ?

– Аливаа нэг ХК ногдол ашиг тараах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийвдэрлэдэг. ЭТТ ХК-ийн мэдээллийн төвийн утас 1800-1072 утсаар ЭТТ ХК-ийн үйл ажиллагааны талаар лавлаарай.

5. ЭТТ ХК-ийн хувьцааг зарж болох уу?

– Одоогоор захиран зарцуулах эрх нь үүсээгүй тул боломжгүй.

6. Хуучны цэнхэр ягаан тасалбараа хаана шалгуулах вэ?

– Иргэний үнэмлэх бичиг баримттайгаа манай байгууллагад ирж шалгуулж дэлгэрэнгүй мэдээлэл, дансны хуулгаа авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн тамгын газрын чанх урд улаан тоосгон 2 давхар байр Утас: 7012-0460