Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 334-р тогтоолын дагуу “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэн Засгийн газар хүсэлт гаргасан иргэдээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 322 ширхэг хувьцааг худалдан авсан. Тогтоолын 1б-д цаашид Засгийн газар иргэдээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан худалдан авахаар заасан.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-иар хувьцаа худалдан авах, худалдах бол иргэн Та зайлшгүй Үнэт цаасны компанид /хуучнаар Брокер дилерийн компани/ данс нээлгэсэн байх шаардлагатай юм. Үнэт цаасны компанид данс нээлгэснээр та дараах давуу талтай. Үүнд:
- Монголын хөрөнгийн биржийн хувьцааны арилжаанд оролцох
- Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох
- Худалдан авсан үнэт цаасны ногдол ашиг, хувийн орлогыг авах
- Үнэт цаасны үнэ ханшны талаарх мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах
- Зах зээлийн цаг үеийн мэдээллийг авах зэрэг өргөн боломж нээгдэнэ.
Иргэн Та дансаа нээлгэхдээ үйл ажиллагаа явуулж буй дурын ҮЦК-иар үйлчлүүлэн дансаа нээлгэх боломжтой.
Үйл ажиллагаа явуулж буй Үнэт цаасны компанийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК