Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хайлт


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашиг тараагдаж эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээ /сошиал/-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгох зэрэг ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гарч байна.

Иймд Та цахим орчинд тавигдаж буй мэдээ мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр зөвлөмж, мэдээлэлтэй танилцаж өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хүсье.

Жич: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа захиран зарцуулах эрх үүсээгүй болно. /худалдах, худалдан авах, бэлэглэх, өвлүүлэх, зээлийн барьцаанд тавих гэх мэт/

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК