Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Иргэдийн анхааралд

Хайлт


Техник технологи, цахим орчин хурдацтай хөгжин буй энэ цаг үед түүнийг дагасан цахим гэмт хэрэг /залилан мэхлэх, хуурах, ташаа мэдээлэл өгөх/ ихсэж хувь хүн, албан байгууллагад хохирол учруулсаар байна.

Та өөрийн мэдээллийг бусдад өгөх, олон нийтийн сүлжээнд байршуулах /регистрийн дугаар, иргэний үнэмлэхний зураг гэх мэт/ нь цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлтэйг анхаарна уу.

Иймд Та цахим орчинд тавигдаж буй мэдээ мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр зөвлөмж, мэдээлэлтэй танилцаж өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хүсье.

Жич: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа захиран зарцуулах эрх үүсээгүй болно. /зарах, худалдан авах гэх мэт/

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК