Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Интернэт данс

Монгол улсад мэдээллийн технологийн салбар жил ирэх бүр хөгжсөөр байгаа бөгөөд уг салбарын ололт амжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн үнэт цаасны зэх зээлд тулгамдаж буй мэдээллийн тэгш бус байдал, орон зайн бэрхшээл, хүнд суртал, үр ашиггүй зардлуудыг багасгаснаар хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх нэгэн алхамыг хийж байна. Үүний үр дүнд үнэт цаасны зах зээлд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүд дэлхийн аль ч өнцөг булангаас, өдөр шөнийг үл харгалзаг www.mcsd.mn –д хандан өөрийн үнэт цаасны дансны үлдэгдэл, дансанд хийгдсэн бүхий л төрлийн гүйлгээнд хяналт тавихаас гадна дансан дахь үнэт цаасны үнэ, ханшид шинжилгээ хийх боломжтой болох юм.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай Монгол улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд нь энэхүү үйлчилгээг авах эрхтэй бөгөөд тухайн данс эзэмшигчийн дансны мэдээллийн нууцыг эрсдэлээс хамгаалах үүднээс өөрийн биеэр ирж үйлчлүүлэх шаардлагатай. Харин өөрийн биеэр ирэх боломжгүй, хөдөө орон нутаг болон гадаадаас энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл баталгаат шуудангаар хүсэлтээ холбогдох баримтыг хамт ирүүлж өөрийн интернэт шуудангийн хаягаар хариу мэдээллийг хүлээн авах боломжтой.

Данс эзэмшигч нь өөрийн биеэр ирж интернэт үйлчилгээний эрх нээлгэх үед иргэний үнэмлэх болон түүнтэй адитгах бичиг баримтыг заавал авч ирэх бөгөөд төвлөрсөн хадгаламж дахь дансандаа интернэт үйлчилгээний төлбөр төлөхүйц хэмжээний мөнгө байршуулсан байх шаардлагатай.

Интернэт дансны үйлчилгээг авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1.Интернэт үйлчилгээгээр үйлчлүүлэх ХАРИЛЦАГЧИЙН ХҮСЭЛТ -ийг энд дарж авах

2.Хэрэв аж ахуйн нэгж бол нэмэлт албан тоот

3.ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ-г үзэх байгуулснаар интернет эрх нээлгэх боломжтой болно.

Интернэт дансны үйлчилгээ үзүүлэх журамыг энд дарж үзнэ үү.

Үйлчилгээ Хураамж /төгрөгөөр/
1 Дансны үлдэгдэлээ шалгах 2000
2 Дансны дэлгэрэнгүй хуулга үзэх 4000
3 Дансандаа шинжилгээ хийх 2000