Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн Вант Улсын “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх” MON/004 төсөлтэй хамтран “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу Дериватив” сэдэвт сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 26-наас 29-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Үүсмэл санхүүгийн хэрэгсэлийн зах зээлийн оролцогч талууд болох СЗХ, Монголбанк, Монголын Хөгжлийн Банк, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ТӨХХК, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Голомт Банк, Хаан Банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг байгууллагын ажилтнууд хамрагдсан байна.
Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсад үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу деривативийн зохицуулалтын дүрэм, журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, зохицуулалттай зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: www.frc.mn