Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


ЗАРИМ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Хайлт


Logo_Mon+Eng - bosooСанхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 30.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4 заалтыг тус тус үндэслэн гаргасан СЗХ-ны 2017 оны 9-р сарын 27-ны өдрийн 168 тоот тогтоолоор нэр бүхий 9-н үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болсон байна.

Үүнд:

  1. Бага хээр ҮЦК
  2. Бумбат шигтгээ ҮЦК
  3. Би Би Эс Эс ҮЦК
  4. Превалент ҮЦК
  5. Финанс линк групп ҮЦК
  6. Говийн носн нуруу ҮЦК
  7. Зюс капитал ҮЦК
  8. Эм Даблью Ти Эс ҮЦК
  9. Сэлэнгэ түмэн ҮЦК