Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шаардлага
Албан тушаалын нэр: “ҮЦТХТ” ТӨХХК-ийн “Ерөнхий нягтлан бодогч”
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.7 дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх. Магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу “Мэргэшсэн нягтлан бодогч зэрэг”-тэй байх.
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогчоор З-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
Хүлээн авах цахим хаяг: amarsaikhan@mcsd.mn
Хүсэлт гаргагчийн анкетийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим эсвэл цаасан хэлбэрээр хүлээн авна. Хугацаа хоцроосон тохиолдолд хүлээн авахаас татгалзана. Анкетийн мэдээллийг дутуу бөглөсөн, эсвэл үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.
“ҮЦТХТ” ХХК-ийн Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газар