“Говь” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Таванбогд Холдингс” ХХК-иас Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасныг үндэслэн бусад хувьцаа эзэмшигдийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэх хүсэлт гаргасан нийт 96 хувьцаа эзэмшигчдийн 3,427,017 ширхэг хувьцаанд ногдох 919,331,580.42 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байршууллаа.
Код | Компанийн нэр | Бүртгэх өдөр | Нэгж хувьцааны төлбөр /төг/ | ХЭ-ийн тоо | Хувьцааны тоо ширхэг | Дансанд байршуулсан хувьцааны төлбөр /төг/ |
354 | “ГОВЬ”ХК (GOV) | 2024-03-15 | 268.26 ₮ | 96 | 3,427,017 | 919,331,580.42₮ |