Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“ГЛОБАЛ-АССЕТ” ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

Хайлт


Logo_Mon+Eng - bosooҮнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Глобал-Ассет” ХХК-ийн харилцагчдыг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр бусад тусгай зөвшөөрөлтэй компаниудад шилжүүлэх ажлын хэсгийг Хорооны даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр тушаалаар байгуулаад байна.

Иймд үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Глобал-Ассет” ХХК-ийн харилцагчдыг шилжүүлэн авах сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн компани Хорооны 2008 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх тухай журам”-ын 3.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, битүүмжлэн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор тус Хорооноос байгуулсан ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Үнэт цаасны компанийн нэр Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны төрөл Харилцагчдын тоо Харилцагч банк
1 “Глобал-Ассет” ХХК Брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх 358 Голомтбанк, Хасбанк

Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, холбогдох харилцагчдыг шилжүүлэх болно.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО