Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм. Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг Хорооны хурлаас гаргалаа. Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн авах хувь багасч, жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог талтай. Иймд гуравдугаар улиралд багтаан хөрөнгийн үнэлгээг Сангийн яамнаас зөвшөөрөл авсан үнэлгээний компаниар хийлгэж, жилийн эцсийн тайланд тусгахаар шийдвэрлэсэн юм.
Мөн тус хуралдаанаар ХААН банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байсан юм. Харин ХААН банкны тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард тус Хороонд кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ ирүүлжээ. Хорооны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон журамд заасан бусад нөхцлийг хангасан эсэхийг судлаад энэ удаагийн хуралдаанаараа хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр ХААН банк Монгол Улсад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх гурав дахь банк нь болоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бүх хувьцаат компаниудын хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэнэ
Хайлт
-
“Гермес Центр” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
“Гермес Центр” ХК-ийн 2024 оны сүүлийн хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 9.12 төгрөг /татвар суутгасан… Үргэлжүүлэн үзэх
-
2025 ОНЫ 2 САРД НЭЭГДСЭН ДАНСНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН
2025оны 02 дугаар сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 6,392 данс нээгдсэнээс шинэ 2,801 данс, холболтын 3,591 данс нээсэн байна. ЭНД ДАРНА Үргэлжүүлэн үзэх
-
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА 2025.02.28
2025 оны 02 сарын 28-ны байдлаарх үнэт цаасны төвлөрлийн судалгаа – Хувьцааны судалгаа үзнэ үү – Хөрөнгө оруулалтын сангийн судалгаа үзнэ үү. Үргэлжүүлэн үзэх