“Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Засгийн газрын 2015 оны 147-р тогтоол, Сангийн сайдын 2015 оны 280-р тушаалын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК болон өөрчлөн зохион байгуулагдаж байгаа болно.
Үүнтэй холбоотойгоор манай компанийн вэб сайтын хаяг www.mcsd.mn болон компанийн мэйл хаяг info@schcd.mn түр хугацаанд хэвээр байгаа бөгөөд өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр мэдэгдэнэ.
Цаашид манай байгууллагад ирүүлэх албан бичиг, хүсэлт, лавлагааг шинээр байгуулагдсан компанийн нэрээр ирүүлнэ үү.
“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК