Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх тал дээр манай улс түлхүү анхаарч буй ч хөгжлийг хурдасгах шаардлага нь зайлшгүй юм. Иймд Монголын хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудал, түүний цаашдын хөгжлийг тодорхойлохын тулд Японы туршлагаас суралцах, дотоодын компаниудтай санал солилцох зорилгоор “IPO болон давхар бүртгэл” сэдэвт чуулга уулзалтыг 2015 оны зургадугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь ЖАЙКА болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй тус чуулганд Монголын ТОП-100 компани, үнэт цаасны компани, Засгийн газар болон холбогдох агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын агентлагууд болон хөрөнгө оруулагчдын төлөөллүүд оролцох юм. Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, компанийн санхүүжилтийн асуудлууд, IPO болон давхар бүртгэлийн ач холбогдол, Япон улсын төрийн өмчит компаниудын хувьчлалын талаарх туршлага, Токиогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлсэн үндэсний компаниуд зэрэг сэдвээр сонирхолтой олон илтгэл хэлэлцүүлэх юм. Монголд аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгон үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Энэ нь санхүүгийн зах зээлийн тэнцвэрт байдлыг бий болгох сайн талтай юм. Дээрх арга хэмжээ нь санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлыг оролцогч талууд хэлэлцэж зөв хөгжлийн замыг тодорхойлоход чухал ач холбогдол өгнө гэдгийг зохион байгуулагчид онцоллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бизнесийн “томчууд” IPO болон давхар бүртгэлийн асуудлаар чуулна
Хайлт
-
2025 ОНЫ 2 САРД НЭЭГДСЭН ДАНСНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН
2025оны 02 дугаар сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 6,392 данс нээгдсэнээс шинэ 2,801 данс, холболтын 3,591 данс нээсэн байна. ЭНД ДАРНА Үргэлжүүлэн үзэх
-
ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА 2025.02.28
2025 оны 02 сарын 28-ны байдлаарх үнэт цаасны төвлөрлийн судалгаа – Хувьцааны судалгаа үзнэ үү – Хөрөнгө оруулалтын сангийн судалгаа үзнэ үү. Үргэлжүүлэн үзэх
-
2025 ОНЫ 1 САРД НЭЭГДСЭН ДАНСНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАН
2025оны 01 дугаар сард “ҮЦТХТ” ХХК нь нийт 8,660 данс нээгдсэнээс шинэ 3,624 данс, холболтын 5,032 данс нээсэн байна. ЭНД ДАРНА Үргэлжүүлэн үзэх