Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


БДК-иуд болон ТГБанкуудын анхааралд

Хайлт


“ҮЦТТТХТ” ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот тогтоолоор “Үнэт цаасны төлбөр тооцоог Т+1 горимоор гүйцэтгэх түр журам” болон “Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх түр гэрээ”-нд өөрчлөлт оруулан батласан билээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/1167 дугаартай “Даалгавар өгөх тухай” үүргийн дагуу Төлбөр тооцоо гүйцэтгэх банкуудын саналыг нэмж тусган компанийн ТУЗ-ийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот тогтоолоор “Үнэт цаасны төлбөр тооцоог Т+1 горимоор гүйцэтгэх түр журам” болон “Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх түр гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулан батлалаа.

  1. Үнэт цаасны төлбөр тооцоог Т+1 горимоор гүйцэтгэх түр журам
  2. Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр, тооцоог гүйцэтгэх түр гэрээ
  3. Үнэт цаасны төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн гүйлгээний журам
  4. Хамтран ажиллах гэрээ

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Төлбөр тооцоо гүйцэтгэх банкууд, БДК-иуд болон “ҮЦТТТХТ” ХХК-ийн хооронд байгуулагдах “Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх түр гэрээ”-г 2015 оны 03 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд шинэчлэн байгуулж 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Т+1 горимд шилжихээр төлөвлөсөн тухай мэдэгдсэн тул уг гэрээг яаралтай шинэчлэн байгуулж ажиллана уу.

“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК