Cанхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот тогтоол, “Монголын Үнэт цаасны бирж” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 87/17 тоот албан бичгийн дагуу “Анд-Энерги” ХК-ийн 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 78,070,758 ширхэг энгийн хувьцааг төвлөрсөн хадгаламжид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн болно.
“Анд-Энерги” ХК нь 2011 онд цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр анх байгуулагдсан. 2014 оны 9-р сард Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2013-2017 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөний 3-р зүйлд тусгагдсан заалтын дагуу Эрдэнэт LED гэрлийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж гэр ахуй, гудамж, талбай, үйлдвэрлэлийн зориулалт бүхий хонгилын, таазны гэрэл, гэрлэн дохио, зэрэг 20 гаруй нэр төрлийн LED гэрлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цахилгаан тоног төхөөрөмжийн автоматжуулалт, угсралтын ажлуудыг технологийн дэвшил ашиглан гүйцэтгэж байна.