Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох журмыг баталлаа

Хайлт


Logo_Mon+Eng - bosooХөрөнгө оруулагчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, ил тод, шударга зах зээлийг бүрдүүлэх, үнэт цаасны зах зээл дээр эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зуучлагч байгууллагуудын санхүүгийн чадавхийг сайжруулах үүднээс Санхүүгийн зохицуулах хороо шинэ журам баталлаа. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдүүдээс эхний ээлжинд андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих харилцаанд баримтлах “Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам”-ыг Хорооны ээлжит 30 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр боллоо.

Мөн дээрх хуралдаанаар нийтэд санал болгон үнэт цаас гаргах гурван асуудлыг  хэлэлцлээ.  “МИК холдинг” ХК-ийн гаргасан хувьцааг анх удаа үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр, “Монгол шуудан” ХК, “Евразиа капитал холдинг” ХК-ийн нэмж гаргах хувьцааг тус тус бүртгэлд бүртгэв гэж Санхүүгийн зохицуулах Хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.