Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв


“Ай түүлс” ХК-ийн хувьцаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид бүртгэгдлээ

Хайлт


11252025_1065519600144434_1316042647494297309_nСанхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 173 дугаар тогтоол, “МХБ” ТӨХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдлийг үндэслэн “Ай түүлс“ ХК-ийн 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төвлөрсөн хадгаламжид бүртгэлээ.

Хамгийн отгон компани болох “Ай Түүлс” ХК нь интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон түүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, сервер байршуулах үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд дата төвийн үйлчилгээгээ тэлж, газарзүйн нөөц байршил болох Дархан хотод олон улсын TIER III стандартын шаардлагыг хангасан Модуляр дата төвийн паркийг байгуулах зорилгоор нийт хувьцааны 38.86% буюу 1.3 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгосон билээ.